card

Унд ахуй, үйлдвэрлэлийн усны боловсруулалт

 

ПроМинентийн ус боловсруулан цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн чиглэлд бид хүнсний үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдтэй идэвхтэй хамтын үйл ажиллагаа явуулдгаас гадна уул уурхайн компаниудын ажилчдын хотхоныг стандартад нийцэх ундны усаар хангах төслүүд дээр ажиллаж байна.

Энержи Ресурс ХХК-ийн захиалгаар 2011,2012онуудад төв суурин газар, ажилчдын хотхоныг ундны усаар хангах дөрвөн төсөл амжилттай хэрэгжсэний үр дүнд Ухаа Худагийн Галерей кэмп, Цогтцэций сумын нийтийн үйлчилгээний газрууд, Цэций хороолол, Ухаа Худагийн нэгдсэн оффис болон Цагаан Хад дахь ажилчдын кэмп зэрэг газрууд ПроМинентийн системээр цэвэршүүлэгдсэн Ундны усны MNS 900-2005 стандартыг хангах цэвэр усаар хангагдаж байна.

ProMinent ус боловсруулах тоног төхөөрөөмжүүд:

  • Озоны систем
  • UV хэт ягаан туяаны систем
  • Мембраны технологи: Ультра фильтр, Нано фильтр, Урвуу осмосын систем
  • Хлор диоксидын систем
  • Электролизын систем
  • Ус зөөлрүүлэгч
  • Төрөл бүрийн шүүлтүүрүүд

 

Хэрэгжүүлсэн төсөл

Хүсэлт илгээх