card

KRONES Монголд

“Монгол” гэдэг нэрийг сонсох тэр л агшинд онгон дагшин байгаль, зах хязгааргүй уудам тал сэтгэлд бууна. Үлгэрийн мэт гайхамшигтай орон билээ. Хүн амын нягтшил хамгийн багатай улсын тоонд зүй ёсоор ордог монголчууд гурван саяулхнаа хэдий ч бусдын л адилаар идээ ундааны сайхныг төрөл төрлөөр нь таалан хүртэхийг хүсдэг нь лавтай. Чухам эл хүсэл, хэрэгцээг гүйцэлдүүлэхэд KRONES Групп Монгол улсын шингэн хүнс үйлдвэрлэгчидтэй хамтран ажилласаар байна.

KRONES Групп нь Монголын томоохон шингэн хүнс үйлдвэрлэгчид болох APU JSC, М-Би-Си Азиа Пасифик ХХК, М-Си-Эс Кока Кола ХХК болон Витафит Инвест ХХК-тай 2009 оноос өдийг хүртэл тасралтгүй нягт хамтран ажиллаж байна. Бидний Монгол улсад хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдахад:

APU JSC

Монгол улсын ууган үйлдвэрүүдийн нэг энэ компани үйл ажиллагаагаа тун далайцтай тэлж буй. Тухайлбал, 2009 оноос эхлэн Герман улсын “KRONES” Групптэй хамтарч лаазтай ундаа савлах шугам нэвтрүүлэх, хуванцар буюу (PET) савлагааны шугам, олон давхар тавиуртай бүрэн автомат агуулах байгуулах, шар айрагны үйлдвэр барих дөрвөн төслийг шат дараалан амжилттай хэрэгжүүлж дуусаад байна. Шингэн хүнсний салбарт шинэ технологи, стандартыг нэвтрүүлсэн цоо шинэ үйлдвэр 2013 оны зун анхныхаа шар айргийг исгэсэн юм. Эл үйлдвэр одоогоор APU болон KRONES группын хамтран хэрэгжүүлсэн хамгийн том төсөлд тооцогддог.

 


ВИТАФИТ ГРУПП

Витафит Групп 2013 оны зун тоног төхөөрөмжийнхөө багцыг өргөжүүлж KRONES группын халуун савлагааны (PET) шугам ашиглалтад оруулсан нь билээ.

Үйлдвэрийн найруулах цехд KRONES Deareator буюу хий зайлуулагчаас гадна Varioflash маркийн хос урсгалт дулаан солилцуур суурилуулсан нь бүтээгдэхүүнийг халаах-хөргөх хосолмол аргаар хоромхон хугацаанд ариутгахын сацуу машин тоног төхөөрөмжийг задлалгүйгээр угаах нарийн цэвэрлэгээнд ч мөн давхар хяналтын үүрэг гүйцэтгэдэг.


 

Эрхэм харилцагчид

Хүсэлт илгээх