card

ЖИ ЭФ АЙ ХХК нь ХБНГУ-ын KRONES AG, ProMinent GmbH, Испанийн FLUIDRA, Италийн MYRTHA Pools, Нидерландын NIJHUIS Industries компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч юм.

Манай компани 2009 оноос дараах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна:

  • Химийн шингэн бодисын дозлолт: Төрөл бүрийн химийн шингэн бодисыг заагдсан тунгаар нарийвчлалтайгаар дозлох

Герман улсад чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн дозлогч насос, мөн 70-с дээш хувь нь ПроМинентийн өөрийн үйлдвэрлэсэн эд ангиас бүрдэх (дозлогч насос, сенсор, контроллер г.м.) химийн шингэн бодис дозлогч системүүдийг нийлүүлэн угсарна. (Жишээ нь: Хүнсний үйлдвэрлэлийн салбарт төрөл бүрийн ариутгагч бодисууд дозлох, уул уурхайн салбарт баяжуулах реагентууд дозлох дозлогч насосууд болон дозлогч системүүд)

  • Бассейн, жакузи: Манай компани Европын Холбооны стандарт хангах тоног төхөөрөмж, эд ангиудыг ашиглан энэ салбарт бүрэн үйлчилгээ үзүүлдэг. 

Бассейн, жакузины усыг эргэлтэнд оруулж найдвартай бактергүйжүүлэх цогц системийг суурилуулан хүлээлгэж өгнө. Озон, хэт ягаан туяа, шингэн хлор ашиглан бактергүйжүүлэх зэрэг технологийн өргөн сонголттой. 

Бассейны санг сүүлийн үед өргөн хэрэглэх болсон, хөрөнгө оруулалт харьцангуй бага шаардах материалаар доторлоно. Энэ арга нь ус нэвчилтээс удаан хугацаагаар 100% сэргийлнэ. 

  • Ус боловсруулалт: Усыг хэрэглэгчдийн тавьсан стандарт, шаардлагын дагуу боловсруулах технологиуд: 

Ундны усны боловсруулалт: Хотхон, сум, кэмпийн тань усны эх үүсвэр Монгол улсын ундны усны стандартыг хангахгүй аваас бид энэ асуудлыг бүрнээ шийдвэрлэж өгнө. (Боловсруулалт: шүүх, халдваргүйжүүлэх хатуулаг, эрдэсийг багасгах)

Ус, ундаа, шар айрагны үйлдвэрийн усны боловсруулалт

Хүнсний бусад үйлдвэрийн усны боловсруулалт (мах, сүү, гурил, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл г.м.)

Дулааны цахилгаан станцын усны боловсруулалт

Үйлдвэрийн болон ахуйн бохир усны боловсруулалт

Усны элементүүд хэмжих багажууд

Үйлчлүүлэгчид цогц системийг угсран хүлээлгэн өгнө:

Цогц системийн үндсэн хэсэгт мембраны технологи дээр суурилагдах урвуу осмосын төхөөрөмж, нано-, ультра- болон микро-фильтрийн төхөөрөмжүүд хамрагдахаас гадна хэт ягаан туяа, хлорын диоксид, хлорын электролиз, озоны технологиор усыг ариутгах төхөөрөмжүүд багтана. (Цогц систем: боловсруулагдах усны бак - насосууд - шүүлтүүрүүд - хэт ягаан туягаар халдваргүйжүүлэгч - мембран технологийн төхөөрөмж эсвэл ус зөөлрүүлэгч - хлор дозлогч - боловсруулагдсан усны бак - насосууд г.м.)

Түүнчлэн усны тоног төхөөрмжүүдийг дангаар нийлүүлэх боломжтой. (насос, ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж г.м.)

  • Өндөр технологийн цавуу, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис болон тос тосолгооны материалууд:

ХБНГУ-ын алдарт KRONES AG-ийн охин компани болох KIC KRONES-ийн хүнсний болон ус, ундаа, шар айрагны үйлдвэрлэлд зориулагдсан бүтээгдэхүүнүүд:

  1. Krones colfix - хаяг шошгоны цавуу
  2. Krones celerol - тос тосолгооны бодис
  3. Krones colclean - ариутгал цэвэрлэгээний бодис

 

 

Бидний хэрэгжүүлсэн төслүүд

Хүсэлт илгээх