“Монгол” гэдэг нэрийг сонсох тэр л агшинд үлгэрийн мэт онгон дагшин байгаль, зах хязгааргүй уудам тал сэтгэлд бууна. Монгол улс нь дэлхийн цөөн хүн амтай орны нэгд зүй ёсоор ордог хэдий ч хоол хүнс, идээ ундааны арвин баялаг түүхтэйгээр зогсохгүй бусад олон орны хоол, хүнсний бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэх болсон билээ. Энэхүү цаашид ч улам өсөн нэмэгдэх хандлага бүхий хэрэгцээг хангахаар KRONES Групп Монгол Улсын шингэн хүнс үйлдвэрлэгчидтэй хамтран ажилласаар байна.
KRONES Групп нь Монголын томоохон шингэн хүнс үйлдвэрлэгчид болох APU JSC, М-Би-Си Азиа Пасифик ХХК, М-Си-Эс Кока Кола ХХК болон Витафит Инвест ХХК-тай 2009 оноос өдийг хүртэл тасралтгүй нягт хамтран ажиллаж байна. Бидний Монгол улсад хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдахад:
APU JSC
Монгол улсын ууган үйлдвэрүүдийн нэг АПУ нь үйл ажиллагаагаа улам далайцтай тэлсээр байна. Тухайлбал, 2009 оноос эхлэн Герман улсын “KRONES” Групптэй хамтран лаазтай ундаа савлах шугам нэвтрүүлэх, хуванцар буюу (PET) савлагааны шугам, олон давхар тавиуртай бүрэн автомат агуулах байгуулах, шар айргийн үйлдвэр барих дөрвөн төслийг шат дараалан амжилттай хэрэгжүүлж дуусаад байна. Шингэн хүнсний салбарт орчин үеийн дэвшилтэт технологи, стандартыг нэвтрүүлсэн цоо шинэ үйлдвэр 2013 оны зун анхныхаа шар айргийг исгэсэн байдаг бөгөөд энэхүү үйлдвэр нь одоогоор APU болон KRONES группын хамтран хэрэгжүүлсэн хамгийн том төсөлд тооцогдож байна.
ВИТАФИТ ГРУПП
Витафит Групп 2013 онд тоног төхөөрөмжийнхөө багцыг өргөжүүлж KRONES группын халуун савлагааны (PET) шугамыг авч ашиглалтад оруулсан билээ.
Үйлдвэрийн найруулах цехд KRONES Deareator буюу хий зайлуулагчаас гадна Varioflash маркийн хос урсгалт дулаан солилцуур суурилуулсан нь бүтээгдэхүүнийг халаах-хөргөх хосолмол аргаар хоромхон хугацаанд ариутгахын сацуу машин тоног төхөөрөмжийг задлалгүйгээр угаах нарийн цэвэрлэгээнд ч мөн давхар хяналтын үүрэг гүйцэтгэдэг.